Category

онцлох мэдээ

Дархан-Уул аймгийн статистикийн хэлтсээс ДаТС-ийн ахлах сургуулийн 11а ангийн “Тэмүүлэл” багт өргөмжлөл гардууллаа.

Дархан-Уул аймгийн статистикийн хэлтсийн дарга Г.Хурцбилэг, мэргэжилтэн Ж.Мөнхтуяа нар 2019 оны 11 сарын 19-ний өдөр Математик статистикийн улсын II уралдаанд 4-р байр эзэлсэн 11а ангийн “Тэмүүлэл” багийн өргөмжлөлийг гардуулж, дараа жил статистикийн уралдаанд дэмжин оролцохоо илэрхийллээ. Мөн ахлах сургуулийн сурагчидтай уулзалт хийж статистикийн хорооны талаар танилцуулга хийлээ. Тэмцээнд оролцсон багш, сурагчдад хүндлэл үзүүлэн ирж өргөмжлөл […]

“ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”

“ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ийг угтаж магистр оюутнуудын дунд уламжлал болгон явуулдаг гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээний зорилго нь эвсэг хамт олон бүрдүүлэх, сургууль орчиндоо дасах, өөриймсөг дотно хандлага төлөвшүүлэх, оюутнуудынхаа чөлөөт цагийг бүтээлч өнгөрүүлэхэд оршино. Тус тэмцээнд Баянчандмань-1, Баянчандмань-2, Дархан-санхүү, Дархан-Шарын гол гэсэн нийт 4 баг оролцсоноос: 1-р байр Дархан-Шарын […]

“ЭХС-ийн РЕЛЕ ХАМГААЛАЛТ”-ын түр сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын цахилгаан систем мэргэжлийн багш нар 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн тасралтгүй 7 дахь жилдээ сургалтаа зохион явуулж байна. ЦДҮС ТӨХК, ЦТС ТӨХК-ууд, цахилгаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч хувийн хэвшлийн байгууллагууд, ДЦС ТӨХК-ууд жилийн ажлын төлөвлөгөөндөө тусгаж сургалтын захиалга хийх хэмжээнд хүртэл цар хүрээгээ өргөжүүлжээ. Энэ хугацаанд 72 инженер техникийн ажилтан […]

“ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДИСПЕТЧЕР”-ийн түр сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын цахилгаан систем мэргэжлийн багш нар 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн тасралтгүй 7 дахь жилдээ сургалтаа зохион явуулж байна. ЦДҮС ТӨХК, ЦТС ТӨХК-ууд, цахилгаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч хувийн хэвшлийн байгууллагууд, ДЦС ТӨХК-ууд жилийн ажлын төлөвлөгөөндөө тусгаж сургалтын захиалга хийх хэмжээнд хүртэл цар хүрээгээ өргөжүүлжээ. Энэ хугацаанд 96 инженер техникийн ажилтан […]

ДаТС-ийн ахлах сургуулийн сурагчид “Математик, статистикийн улсын II уралдаан”-д амжилттай оролцлоо.

Үндэсний Статистикийн Хороо болон Монголын Математикийн Багш нарын Академи хамтран зохион байгуулсан “Математик, статистикийн улсын II уралдаан”-д ДаТС-ийн ахлах сургуулийн Т.Оюунцэцэг багшаар удирдуулсан 11а ангийн сурагч М.Монголжин, А.Төгөлдөрбуян, Э.Мөнхтогтох, П.Ариунболор, С.Анун гишүүнтэй “Тэмүүлэл” баг, З.Лхамхүү багшаар удирдуулсан 10а ангийн сурагч Ц.Буянбат, Б.Оюун-эрдэнэ, Б.Тайванбат, Д.Төмөрчөдөр, Г.Энхжин, Б.Азжаргал гишүүнтэй “Кабинетын булан” баг оролцож “Тэмүүлэл” баг шилдэг 10-т шалгарч 2019 оны 11 сарын 10-ны өдөр II шатны шалгаруулалтад […]

Дархан-Уул аймгийн БСУГ, ДаТС-ийн ахлах сургууль хамтран төгсөх ангийн сурагчид болон эцэг эхчүүдтэй уулзлаа.

Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн газар, ДаТС-ийн ахлах сургууль хамтран 2019 оны 11 сарын 11-ний өдөр төгсөх ангийн сурагчид болон тэдний эцэг, эхтэй уулзалт хийлээ. Уг уулзалтын үеэр БСУГ-ын мэргэжилтэн Д.Соёлмаа 2019 оны ЭЕШ -ын тоо баримт, 2020 оны ЭЕШ-ын онцлогийн талаар мэдээлэл хийж Дархан-Уул аймгийн хэмжээнд төгсөх ангийн сурагчдад зориулан хийгдэж буй төлөвлөгөөт ажлын […]

ДаТС-ийн ахлах сургуулийн сурагчид өсвөр насны сурагчдын харилцаа хандлагын талаар сургалтад хамрагдлаа

ДаТС-ийн ахлах сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд өсвөр насны сурагчдын харилцаа хандлагын талаар сэтгэл судлаач, сэтгэл зүйч Должин сургалт явууллаа. Уг сургалтаар өсвөр насны хүүхдүүдийн харилцааны чухал асуудал болох нэгнийхээ нууцыг хэрхэн хадгалах асуудлаар харилцан ярилцсан, түүнд суралцсан сургалт байлаа.  Сургуулийн Захиргаа ]]>

“Дэлхийн чанарын өдөр-2019” ЭШОПБХ амжилттай болж өндөрлөлөө.

2019.11.07-нд Дэлхийн чанарын өдрийг “ЧАНАР-АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР” гэсэн уриан дор “ДДЦС” ТӨХК, Дархан-Уул аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран ЭШОПБХ-ыг амжилттай зохион явууллаа. Дархан-Уул аймагт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг төрийн ба төрийн бус байгууллагууд, үйлдвэр аж ахуйн нэгжүүд, их дээд, мэргэжлийн сургуулиудын салбарт ажиллаж, суралцаж буй албан хаагч, багш оюутнуудын дунд уг хурал зохион байгуулагдсан бөгөөд […]

ДаТС-ийн номын санд ШУТИС-ийн үндсэн сурах бичгийн дээжээс хандивлалаа

ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд хэвлүүлсэн үндсэн сурах бичиг болох “Бетоны технологи”, “Керамикийн материалын технологи” “Цутгуурын технологи”, “Эрчим хүчний реле хамгаалалт”, зэрэг сурах бичгүүдийн дээжээс номын зохиогчид нь ДаТС-ийн номын санд хандивлалаа. Сургуулийн Захиргаа ]]>

ШУТИС-ийн шилдгээр шалгарсан оюутан, сурагчидаа урамшууллаа

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 60 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулсан “Манлайлал-Оролцоо-хөгжлөөр түүчээлсэн 60 жил” үйл ажиллагаанд амжилттай оролцож “ШИЛДЭГ ЗОХИОН БҮТЭЭГЧ” оюутнаар шалгарсан “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЕХАНИКЖУУЛАЛТ – 4” мэргэжлийн оюутан, “АВТОМАТ ТЕХНИК, РОБОТ ХӨГЖҮҮЛЭЛТ”–ийн клубын гишүүн Б.Санжидсүрэн, ШУТИС-ийн “Шилдэг сурагч”-аар шалгарсан ДаТС-ийн харъяа лицей ахлах сургуулийн 10а ангийн сурагч Ц.Буянбат нарыг ДаТС-ийн Захирлын нэрэмжит […]
1 2 3 4 43