Category

онцлох мэдээ

ДаТС-ийн англи хэлний багш Б.Эрдэнэсүрэн “Excel” хөтөлбөрийн хамгийн өндөр оноотой төгсөгчөөр шалгарлаа.

Англи Хэлний Институтийн Монгол дахь Салбараас хэрэгжүүлж буй англи хэлний багш давтан бэлтгэх “Excel” хөтөлбөрт ДаТС-ийн ахлах сургуулийн англи хэлний багш Б.Эрдэнэсүрэн хамрагдан дундаж оноогоороо хамгийн өндөр оноотой төгсөгч болсонд баяр хүргэе. EXCEL хөтөлбөр нь бүтэн жилийн турш үргэлжилдэг бөгөөд Монгол Улсын Боловсролын Яамны стандартын дагуу Англи хэлний Монгол багш нарын заах арга зүй болон харилцааны чадварыг дээшлүүлэх зорилготой сургалт […]

ДаТС-ийн оюутны урлагийн бага наадам амжилттай болж өндөрлөлөө

Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн оюутны дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюутны “УРЛАГИЙН БАГА НААДАМ” 2019.10.22-ны өдөр амжилттай зохион байгуулагдсан бөгөөд уг наадамд бакалаврын 8 ангийн 380 гаруй оюутан өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Үүнд: 1-р байр “Цахилгаан систем” Аварга ангиар шалгарч, шилжин явах цом,  өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. 2-р байр “Уул уурхайн ашиглалтын технологи […]

ДаТС-ийн Ахлах сургууль урлагийн бага наадмаа хийлээ.

Сурагчдын авьяас чадварыг нээн илрүүлэх, хамтаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой ДаТС-ийн Ахлах сургуулийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг урлагийн бага наадам 2019 оны 10 сарын 25-ны өдөр болж өндөрлөлөө. Тус наадамд З.Лхамхүү багштай 10а анги 1-р байр, Х.Хишигжаргал багштай 12а анги 2-р байр, Т.Оюунцэцэг багштай 9а анги 3-р байр эзэллээ. Ахлах сургуулийн […]

Дархан Дентал Арт клиник ахлах сургуулийн сурагчдад амны хөндийн үзлэг хийлээ.

ДаТС-ийн ахлах сургуулийн нийт сурагчдад Дархан Дентал Арт клиник нийгмийн хариуцлагын хүрээнд амны хөндийн үзлэгийг үнэ төлбөргүй хийлээ. Уг үзлэгт хамрагдсан сурагчид тус эмнэлгээс зарласан “Wow” урамшуулалд хамрагдаж 20%-ийн хөнгөлөлттэй эмчилгээ хийлгэсэн тохиолдолд үнэгүй фторт түрхлэг түрхүүлэх боломжтой юм. Дархан Дентал Арт клиникийн хамт олондоо Ахлах сургуулийн нийт сурагчдын өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.  Сургуулийн захиргаа ]]>

ДаТС-ийн Ахлах сургуулийн сурагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж амжилтын эзэд болсоор байна.

Дэлхийн шооны холбоо, Нүүдэлчин шооны холбоотой хамтран зохион байгуулсан “Dornogovi Cube Day 2019 “ Рубик шооны албан ёсны нээлттэй тэмцээнээс ДаТС-ийн Ахлах сургуулийн 12а ангийн сурагч Б.Заяабаатар нь 3х3 шооны төрөлд 16+ насны ангилалд, 3х3х3 шооны төрөлд нийт насны ангилалд OH шооны төрөлд нийт насны ангилалд тус тус ТЭРГҮҮН байрын эзэн боллоо. Монголын сурагчдын холбооны […]

“Намрын тэргүүн” спортын 4 төрөлт тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Ширээний теннис тэмцээний төрөлд эрэгтэй 24, эмэгтэй 16 нийт 40 гаруй тамирчид оролцлоо. Эмэгтэй 1-р байр Б.Алимаа УХУЦ- IV 2-р байр А.Сарангуа Хүнс- II 3-р байр Ж.Мөнхзаяа Менежмент –II Эрэгтэй 1-р байр М.Бат-Эрдэнэ УУМТТ-III 2-р байр Д.Батхөлөгт МҮТИ-I 3-р байр М.Азбаяр ЦС-IV Сагсан бөмбөгийн тэмцээний төрөлд эрэгтэй 24, эмэгтэй 7 баг нийт 217 тамирчид оролцлоо. […]

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

#60_жилийн_ойн хүрээнд зохион байгуулагдсан Ректоруудын уулзалтад манай сургуулийн урилгаар Герман улсын Freiburg-ийн Техникийн их сургуулийн Профессор доктор Katja Dombrowski, доктор Kathrin Haeussler нар ирж оролцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж Dr. Katja Dombrowski “Durability and sustainability of building materials“, Dr. Kathrin Haeussler “Hydrothermal process and hydrothermal technology“ сэдвээр багш, оюутан, хамтран […]

ДаТС-ийн ахлах сургуулийн сурагчид намрын ажилд оролцлоо.

Хөдөлмөр, бүтээл ундарсан намрын налгар өдрүүдийг ДаТС-ийн ахлах сургуулийн сурагчид жимс, ногоо болон тариа хураалтын ажилд тусалж өнгөрөөлөө. Тариаланчдад туслах нь ахлах сургуулийн төлөвлөгөөт ажлын нэг бөгөөд энэ нь сурагчдад хөдөлмөрийн үр шимийг хүртээх, бусдын хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгох ач холбогдолтой төдийгүй хамтран ажиллах арга барилд суралцдаг давуу талтай . Сурагчдаа хичээлээс гадуурх үйл ажиллагаанд […]

ШУТИС-ийн хөгжлийн стратеги-2030 нээлттэй хэлэлцүүлэг боллоо

ШУТИС-ийн захирлын 2019.10.14-ний өдрийн №1/936 тоот албан даалгаврын хүрээнд зохион байгуулагдсан “ШУТИС-ийн хөгжлийн стратеги-2030 хэлэлцүүлэг манай сургууль дээр амжилттай болж өнгөрлөө. Тус хэлэлцүүлэгт сургуулийн  70 гаруй профессор багш, ажилтан, ажилчид идэвхтэй оролцлоо. Хэлэлцүүлгийг удирдан танилцуулсан СБЗГ-ын дарга Н.Гэрэлт-Од танд баярлаж талархсанаа илэрхийлье! Сургуулийн захиргаа, Сургалтын алба, Номын сан Сургуулийн захиргаа ]]>
1 2 3 4 5 43