ДаТС-ийн багш нарын бүтээл ШУТИС-ийн үндсэн сурах бичгээр батламжлагдав.

ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойг угтан зохион байгуулагдсан олон бүтээлч ажлын хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагааг хөгжүүлэх, оюутан суралцагчдын сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор шалгаруулан хэвлэсэн ШУТИС-ийн үндсэн 60 сурах бичигт ДаТС-ийн Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын эрхлэгч, ахлах багш Ж.Бат-Эрдэнийн “Эрчим хүчний реле хамгаалалт”, Инженерчлэлийн салбарын ахлах багш Ц.Мөнхцэцэг, салбарын эрхлэгч Ч.Ганзориг нарын “Цутгуурын технологи”, ахмад багш Ч.Дэндэвдоржийн “Бетоны технологи”,  Технологийн салбарын эрхлэгч Ж.Амгалан, ахмад багш Ц.Жадамбаа нарын “Керамик материалын технологи” бүтээлүүд тус тус орж, хэвлэгдэн батламжаа гардан авлаа.

Дэлхийн жишгээр сурч, сэтгэж бүтээцгээе.

ДаТС-ийн захиргаа, ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ
Дэлхийн жишгээр сурч, сэтгэж бүтээцгээе.

ДаТС-ийн захиргаа, ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ