ДаТС-ийн “ХҮНДЭТ ПРОФЕССОР”-ын тоо нэгээр нэмэгдлээ

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн дэд захирал, тус сургуулийн төгсөгч Б.Батжаргалын ДаТС-ийн Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын багш, оюутан, суралцагчидтай хамтран ажиллаж, профессор, багш, оюутан суралцагчдын сурах орчин, лабораторийн материаллаг баазыг бэхжүүлэх, төгсөгчдийг ажлын байраар ханган, сурган дадлагажуулах, зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэн болгон  төлөвшүүлэх, их сургууль-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж ШУТИС-ийн “ХҮНДЭТ ПРОФЕССОР” цол олголоо.


ДаТС-ийн ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ