Салбарын яам, ШУТИС ДаТС-ийн багш нарын хөдөлмөр зүтгэлийг үнэлэв

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн түүхт 60 жилийн ой, Монголын багш нарын 53, Дэлхийн багш нарын 25 дахь өдрийг тохиолдуулан сурган хүмүүжүүлэх болон эрдэм шинжилгээ судалгааны ажилдаа гаргасан лон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь мялаан ДаТС-ийн Суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч Б.Сувд-Эрдэнийг БСШУСЯ-ны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Технологийн салбарын ахлах багш Б.Пүрэвжаргал, Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын ахлах багш П.Оюунцэцэг нарыг БСШУСЯ-ны “Жуух бичиг”-ээр шагнасныг 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гардуулан өглөө. Шагналыг ШУТИС-ийн захирал Б.Очирбат, дэд захирал Х.Энхжаргал, Т.Намнан, Л.Баяр-Эрдэнэ, Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг нар гардууллаа.

Шагнал авсан багш нартаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!

Сургуулийн захиргаа