ДаТС-ийн Лицей ахлах сургууль ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭГЭЭР МУ-ын ТОП 20 сургуулийн гуравдугаарт эрэмбэлэгдлээ

Ерөнхий боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлж, бодлого төлөвлөлтийг сайжруулах зорилготой  “БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ-2019” боловсролын чанарын үнэлгээний судалгааг ЕБС-ийн 9 дүгээр ангийн бүх суралцагчийг хамруулан зохион байгуулсан бөгөөд энэхүү  судалгаанд ДаТС-ийн Лицей ахлах сургууль 3 дугаар байрт шалгарч батламж гардан авлаа.

Лицей ахлах сургуулийн нийт багш сурган хүмүүжүүлэгчид, суралцагчдадаа сурлага, хөдөлмөрт  улам өндөр амжилт хүсье.

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА