“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит 2019-2020 оны оюутны сургалтын тэтгэлэгт

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит 2019-2020 оны оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан 90 оюутан 2019 оны аравдугаар сарын 4-ний өдөр батламжаа гардан авлаа. Энэ тэтгэлэгт манай сургуулиас 4 оюутан хамрагдсан байна. ЦСА-2 курсийн оюутан М.Цогт, Г.Батбаяр, Э.Ану-Үжин, УУЦТТА-3 курсийн оюутан М.Бат-Эрдэнэ нартаа эрдмийн их үйлсдээ улам их амжилтыг гаргахыг хүсэн ерөөж байна.

Сургуулийн захиргаа