МЭРГЭШЛИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭ (МҮХ)-г танилцуулах хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллаа

БСШУСЯам Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ L2766-MON”-ийн МЭРГЭШЛИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭ (МҮХ)-г танилцуулах хэлэлцүүлэг 2019 оны 10-р сарын 12 ны 10 цагт ШУТИС-н ДаТС- дээр зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгийг БСШУЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын мэргэжилтэн М.Энхээ, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн дэд захирал захирал Н.Эрдэнэхүү, МУИС-ийн ШУС-ийн химийн тэнхимийн эрхлэгч Д.Сарангэрэл

нар хүрэлцэн ирж хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлгээр

Ø  Мэргэшлийн үндэсний хүрээний ач холбогдол,

Ø  Мэргэшлийн үндэсний хүрээг боловсруулах ач холбогдол,

Ø  Мэргэшлийн үндэсний хүрээ боловсруулах чиглэлээр хийгдсэн ажлууд,

Ø  Мэргэшлийн үндэсний хүрээ дэмжих багийн хийсэн ажлууд,

Ø  Мэргэшлийн үндэсний хүрээг шинэчлэх үндэслэл,

Ø  Мэргэшлийн үндэсний хүрээний элементүүдийн сонголт,

Ø  Мэргэшлийн үндэсний хүрээний түвшин тодорхойлоход тавигдах шаардлага,

Ø  Мэргэшлийн үндэсний хүрээний түвшин бүрийн чадамжийн шаардлага оролцогчдод танилцууллаа.

Тус хэлэлцүүлэгт Дархан-Уул аймагт сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа ШУТИС, АШУҮИС, ХААИС, Дархан Өргөө политехникийн коллеж сургууль, Дархан-Уул аймаг дахь политехникийн коллеж, Дархан дээд, ХҮИС-ийн Дархан салбар сургуулийн нийт 100 гаруй профессор багш нар оролцлоо.

Сургуулийн захиргаа

Сургалтын алба, номын сан