ДаТС-ийн Ахлах сургуулийн сурагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж амжилтын эзэд болсоор байна.

Дэлхийн шооны холбоо, Нүүдэлчин шооны холбоотой хамтран зохион байгуулсан “Dornogovi Cube Day 2019 “ Рубик шооны албан ёсны нээлттэй тэмцээнээс ДаТС-ийн Ахлах сургуулийн 12а ангийн сурагч Б.Заяабаатар нь 3х3 шооны төрөлд 16+ насны ангилалд, 3х3х3 шооны төрөлд нийт насны ангилалд OH шооны төрөлд нийт насны ангилалд тус тус ТЭРГҮҮН байрын эзэн боллоо.

Монголын сурагчдын холбооны дэргэдэх Лидер сурагч академаас зохион байгуулсан “Спорт давалгаа IV” төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 10а ангийн сурагч Н.Мишиг нь U12-U15 насны ангилалд оролцож мөнгөн медаль хүртэж, 9б ангийн сурагч М.Тамир нь мини сагсан бөмбөгийн УАШТ-ий U13-U14 насны ангилалд амжилттай оролцоод ирлээ.

11а ангийн сурагч А.Биндэрьяа Олон улсын боловсрол хөгжлийн сангаас зохион байгуулсан ахлах ангийн сурагчдын Англи хэлний боловсролыг дэмжих төсөлд оролцож БНХАУ-ын Бээжин хотоор аялах болзол хангалаа.

11а ангийн сурагч С.Анун нь Дархан-Уул аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд зарлагдсан “Гамшгийн аюул дэлхий дахинд” зохион бичлэгийн уралдаанд амжилттай оролцож гуравдугаар байр эзэллээ.

Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж үеийн нөхдөдөө  үлгэр дуурайл болсон сурагч нартаа сурлага, спортын өндөр амжилт хүсье.