Дархан Дентал Арт клиник ахлах сургуулийн сурагчдад амны хөндийн үзлэг хийлээ.

ДаТС-ийн ахлах сургуулийн нийт сурагчдад Дархан Дентал Арт клиник нийгмийн хариуцлагын хүрээнд амны хөндийн үзлэгийг үнэ төлбөргүй хийлээ. Уг үзлэгт хамрагдсан сурагчид тус эмнэлгээс зарласан “Wow” урамшуулалд хамрагдаж 20%-ийн хөнгөлөлттэй эмчилгээ хийлгэсэн тохиолдолд үнэгүй фторт түрхлэг түрхүүлэх боломжтой юм. Дархан Дентал Арт клиникийн хамт олондоо Ахлах сургуулийн нийт сурагчдын өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье. 

Сургуулийн захиргаа