ДаТС-ийн Ахлах сургууль урлагийн бага наадмаа хийлээ.

Сурагчдын авьяас чадварыг нээн илрүүлэх, хамтаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой ДаТС-ийн Ахлах сургуулийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг урлагийн бага наадам 2019 оны 10 сарын 25-ны өдөр болж өндөрлөлөө. Тус наадамд З.Лхамхүү багштай 10а анги 1-р байр, Х.Хишигжаргал багштай 12а анги 2-р байр, Т.Оюунцэцэг багштай 9а анги 3-р байр эзэллээ.

Ахлах сургуулийн үйл ажиллагааг дэмжин шүүгчээр ажилласан багш Ц.Алимаа, М.Ундрал сургалтын албаны мэргэжилтэн С.Ундрах нартаа болон урлагийн бага наадамдаа авьяас чадвараа дайчлан оролцсон нийт багш, сурагч нартаа урлагийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Сургуулийн захиргаа