ДаТС-ийн англи хэлний багш Б.Эрдэнэсүрэн “Excel” хөтөлбөрийн хамгийн өндөр оноотой төгсөгчөөр шалгарлаа.

Англи Хэлний Институтийн Монгол дахь Салбараас хэрэгжүүлж буй англи хэлний багш давтан бэлтгэх “Excel” хөтөлбөрт ДаТС-ийн ахлах сургуулийн англи хэлний багш Б.Эрдэнэсүрэн хамрагдан дундаж оноогоороо хамгийн өндөр оноотой төгсөгч болсонд баяр хүргэе.

EXCEL хөтөлбөр нь бүтэн жилийн турш үргэлжилдэг бөгөөд Монгол Улсын Боловсролын Яамны стандартын дагуу Англи хэлний Монгол багш нарын заах арга зүй болон харилцааны чадварыг дээшлүүлэх зорилготой сургалт юм. Уг сургалтаар багш нарыг англи хэл болон бусад гадаад хэлийг хамгийн сүүлийн үеийн амжилттай туршигдсан заах аргад суралцуулж тодруулбал харилцааны хэрэглүүрийн аргыг багтаасан хөтөлбөр бүхий сургалт юм.

Дэлхийн жишгээр сурч, сэтгэж, бүтээцгээе.

Сургуулийн захиргаа