ШИНЭ ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ

2019-2020 оны хичээлийн жилд тус сургуульд шинээр элссэн оюутны бүртгэл 2019 оны 08-р сарын 15-наас 25-ны өдрүүдэд явагдана.

Хичээл 08-р сарын 26-нд эхэлнэ.

Бүртгүүлэхдээ дараах материалыг авчирна. Үүнд:

  1. Суралцах эрхийн бичиг
  2. ЭЕШ-ын онооны хуудас
  3. Сурагчийн хувийн хэрэг
  4. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  5. Оюутны өөрийн иргэний үнэмлэх
  6. Эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар
  7. Цээж зураг 2 хувь

Бүртгүүлэх үйл ажиллагааны дараалал:

  1. Сургалтын албанд ирж анкет бөглөнө.
  2. Сургалтын албанаас оюутны код авна.
  3. Сургалтын төлбөр төлнө.
  4. Сургалтын албанд бүртгүүлж суралцах гэрээ байгуулна.
  5. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдана.
  6. Зөвлөх багштай уулзаж хичээл сонголт-1 болон хичээл сонголт-2 хийнэ.

Төлбөр төлөхдөө анхаарах зүйлс:

  • Голомт банкны 430 106 8352 тоот дансанд төлнө.
  • Төлбөр хүлээн авагч байгууллагын нэр: ШУТИС ДаТС
  • Гүйлгээний утга дээр: ОЮУТНЫ КОД, РЕГИСТР, ОВОГ НЭР, УТАСНЫ ДУГААР бичнэ.

2019-2020 оны хичээлийн жилийн кредитийн үнэлгээ

  • 2019-2020 оны хичээлийн жилд элсэгчдийн хувьд 79.300 төгрөг;
  • 2018-2019 оны хичээлийн жилд элсэгчид буюу 2-р курсын  хувьд 74.360 төгрөг;
  • 2018 оноос өмнө элссэн оюутнуудын хувьд 72.490 төгрөг;

ДаТС-ийн Сургалтын алба
2019 оны 8 дугаар сар 19