ДаТС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн нээлт боллоо

    9 дүгээр сарын 2-ны өдөр болсон Шинэ хичээлийн жилийн нээлтийн ёслолын ажиллагаанд Дархан-Уул аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, бакалавр оюутнуудын төлөөлөл ИБҮБИ-3 ангийн оюутан Х.Чаминчимэг, ахисан түвшинд суралцагсдыг төлөөлж магистрант Ж.Наранцэцэг, профессор багш нарыг төлөөлж доктор (Ph.D) Б.Сувд-Эрдэнэ  нар баяр хүргэж үг хэллээ.

       Нээлтийн үйл ажиллагааны эхэнд МУ-ын Төрийн далбааг ДЦС-3 ангийн оюутан Н.Энхнасан, Дархан-Уул аймгийн тугийг ДЦС-3 ангийн Л.Янжинлхам, шУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн тугийг ИБҮБИ-2 ангийн оюутан Т.Анар нар тус тус залав.
Нээлтийн үйл ажиллагаа Лицей ахлах сургуулийн авьяаслаг сурагч Д.Отгонбаярын эгшиглүүлсэн морин хуурын аялгуугаар эхлэн, ЦС-4 ангийн оюутан М.Азбаяр төгөлдөр хуурын аялгуугаар нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид, профессор багш, ажилтан, ажиллагсад, оюутан сурагчид, эцэг эхчүүдийн сонорыг мялааж, залуу багш Н.Оргилсайхан сургуулийнхаа сүлд дуу болох “ДаТС-ийн оюутны дуу”-гаар мэндчилгээ дэвшүүллээ.
  Сурлага, урлаг, спортоор бусдыгаа манлайлсан тэргүүний оюутнуудад ШУТИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг, ДаТС-ийн захирлын нэрэмжит тэтгэлгийг дэд захирал доктор Х.Жанчивдорж гардуулан өгч,   шинээр элссэн оюутнууд “Оюутны тангараг”-аа өргөв.
  Нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд ШУТИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэгт, Дулааны инженер хөтөлбөрөөр элсэн суралцаж буй оюутан Х.Энхжин, Лицей ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Б.Билгүүн нар хичээлийн жилийн анхны хонхыг цохиж, шинээр элссэн оюутнууд  сургуультайгаа танилцах, оюутан сурагчдад шаардлагатай бусад мэдээ мэдээлэл авах үйл ажиллагаанд орсноор ДаТС-ийн шинэ хичээлийн жилийн нээлт өндөрлөлөө.