Суурь шинжлэх ухааны тэнхим

suuri

ҮЙЛ АЖИЛЛАГАА

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийг 1991 оны 2 дугаар сард Дархан-Уул аймагт байгуулагдахад анхны тэнхим нь Ерөнхий эрдмийн тэнхим нэртэй байсан. Энэ тэнхимээс улбаатай “Суурь шинжлэх ухаан“-ы тэнхим нь 2014 оны 8-р сард бүтцийн өөрчлөлтөөр байгуулагдсан болно. Дэлхийн түвшинд өрсөлдөх чадвар бүхий, дээд боловсролын салбарын хөгжлийн шинэчлэлийг хэрэгжүүлэгч, үр дүнд суурилсан сургалтын аргыг нэвтрүүлсэн, суурь шинжлэх ухааны сургалтаар оюутнаа төлөвшүүлдэг тэргүүний хамт олон байх зорилгын доор доктор/ Ph.D/ У.Мөнхцэцэг тэнхимийн эрхлэгчтэй нийт 9 ахлах багш, 10 багш, 2 сургалтын мастер ажиллаж байна. Багшлах бүрэлдэхүүний  21% нь эрдмийн зэрэг цолтой бөгөөд 60 гаруй хувь нь докторантурт суралцан математик, физик, хими, техник , боловсрол судлал, түүх, философи, хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байна.

Оюутан бүр бүтээлчээр ажиллахад нь шаардагдах мэдлэг, чадвар, технологи болон соёлын үнэт зүйлсийг эзэмших, сонгох тэгш боломж, таатай орчин төлөвшүүлэн, байнга сайжруулахад чиглэсэн хүртээмжтэй, чанартай, үр ашигтай, тогтвортой үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн сургалт хүмүүжлийн олон талт ажлуудыг зохион байгуулж байгаа нь манай тэнхимийн үйл ажиллагааны онцлог юм.

ТЭНХИМИЙН БАХАРХАЛ:

    • Манай тэнхимд эрдмийн зэрэг, цолтой олон багш нар ажиллаж байсныг дурьдвал: Академич Н.Бэгз (Sc.D), дэд профессор М.Гонгор (Ph.D), дэд профессор Ц.Амарсанаа (Ph.D), С.Батболд (Ph.D), дэд профессор Б. Батгэрэл (Ph.D), дэд профессор П.Эрдэнэбат (Ph.D), дэд профессор М.Дүгэрсүрэн (Ph.D), дэд профессор Ц.Цэрэн (Ph.D), дэд профессор Ц.Цэцэгмаа (Ph.D), дэд профессор М.Сонор (Ph.D) дэд профессор Б.Долгор (Ph.D), дэд профессор Д.Баясгалан (Ph.D), Ц.Рэнцэнханд (Ph.D), С.Одончимэг (Ph.D) нар ажиллаж байсан юм.
    • Гадаадын их, дээд сургуульд эрдмийн зэрэг цол горилон тэтгэлэгт хамрагдан суралцаж байгаа багш нараас дурьдвал багш С.Болортуяа, Ц.Булган, С.Пүрэвсүрэн, сургалтын мастер О.Тунгалагтамир нар БНСУ-ын их, дээд сургуульд , ахлах багш П.Нямбаяр БНХАУ-ын  их сургуульд тус тус докторантаар суралцаж байна.
  • Дотоодын их, дээд сургуулиудад Д.Хөгжмаа, Б.Сувд-Эрдэнэ, С.Одцэцэг, М.Дэлгэрмаа, М.Ундрал, Ж.Каламхас, зэрэг багш нар докторантаар суралцаж байна.

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН

СУРГАЛТ ЯВУУЛДАГ  ХӨТӨЛБӨРҮҮД

МАТЕРИАЛЛАГ БААЗ

Сургалтын орчин, бааз шаардагдах түвшинд  хүрсэн, тусгай тоноглогдсон лингафоны кабинет, е-сургалт явагдах нөхцөл бүрдсэн  хэлний лаборатори, техник хэрэгслээр тоноглогдсон гадаад хэлний тусгай зориулалтын анги танхимуудад аудио, видео, интерактив хичээлүүдийг явуулж байхын зэрэгцээ  математикийн кабинет, ерөнхий ба органик химийн лаборатори, физик коллоид химийн лаборатори,  физикийн виртуал лабораториуд, орос хэлний кабинет, англи хэлний хэрэглээний лабораторийг тус тус байгуулж сургалт, туршилт судалгааны ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ бакалавр, магистрын сургалтыг явуулж байна.

СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИУД
Untitled-12-1024x640 copy

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes:

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>