“Оюутны хөгжлийн зээл” авах хүсэлтэй байгаа оюутнуудын анхааралд!

Боловсролын зээлийн сан, ШУТИС, Арилжаа /Голомт, Хаан, Төрийн, Капитрон, Улаанбаатар хотын, Хас/-ны 6 банк Хамтран ажиллах гэрээ байгуулж “Оюутны хөгжлийн зээл” олгохоор болсон. Энэхүү гэрээний хүрээнд дээрх 6 арилжааны банкуудад хамтран ажиллах хүсэлт илгээсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Капитрон, Голомт банкуудад оюутны боловсролын зээл олгох харилцах болон зээлийн эрсдлийн сангийн данс нээгдлээ.

Жич: Бүрэлдэхүүн сургуулиудад данс нээгдэхгүй нэгдсэн дансаар дамжиж санхүүжүүлнэ. Банкны нэр, дансны дугаар:

1. Капитрон банк 3055001653
2. Голомт банк 8125100336