Үр дүнд суурилсан инженер, технологийн боловсрол арга зүйн сургалт амжилттай явагдлаа

2016 оны 1 дүгээр сарын 6-13-ны өдрүүдэд Аймгийн Засаг даргын тамгын газар, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, БСУГ, ДаТС-ийн “Автомат техник, робот хөгжүүлэлт”-ийн клубээс хамтран Ерөнхий боловсролын сургуулийн 36-н багшийг хамруулсан “Үр дүнд суурилсан Инженер, Технологийн боловсрол” арга зүйн сургалтыг ШУТИС-ийн ДарханУул аймаг дахь Технологийн сургууль дээр амжилттай зохион байгууллаа. Сургалтад Дархан-Уул аймгийн Дархан сум, Хонгор сум, Шарын гол сум, Салхит сумдын Ерөнхий Боловсролын 12 сургуулийн математик, физик, технологийн нийт 36 багш хамрагдаж цагаан зураас дагагч работ машин бүтээж, хийсэн бүтээлээрээ тэмцээнд зохион байгуулж “Од” цогцолбор I байр, “Жигүүр” цогцолбор II байр, 18-р сургууль III байр тус тус эзлэж сургалтын үр дүнг тодорхойллоо. Шагналт байрт орсон сургуулийн баг хамт олонд ДаТС-ийн нэрэмжит өргөмжлөл, дурсгалын зүйл гардууллаа. Сургалтын хаалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан, аймгийн БСУГ-ын дизайн технологийн мэргэжилтэн н.Өсөхбаяр нар хүрэлцэн ирж нийт оролцогч 36 багшид сертификат олголоо.
22 33 44

Сургуулийн захиргаа,
Зохион байгуулах комисс