“ПРЕМИУМ КОНКРИТ” ХХК-ний инженерүүдэд мэргэжил дээшлүүлэх сургалт амжилттай зохион байгууллаа

Улаанбаатар хотын “ПРЕМИУМ КОНКРИТ” ХХК-ний нийт 20 гаруй инженерүүдэд мэргэжил дээшлүүлэх сертификаттай сургалтыг 2016 оны 12-р сарын 18-22 ны хооронд нийт 5 хоногийн турш ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль дээр амжилттай зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагааг ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн Технологийн салбар, Барилгын материал судлалын төв хамтран зохион байгууллаа.

Сургалтыг Технологийн салбарын зөвлөх профессор /доктор (Ph.D) профессор/ Ч.Дэндэвдорж, салбарын эрхлэгч /доктор (Ph.D) профессор/ Ж.Амгалан, Сургуулийн захирал /доктор (Ph.D) дэд профессор/ Ц.Батбаатар, салбарын профессор /доктор (Ph.D) профессор/ Д.Оюунбилэг, салбарын дэд профессор /доктор (Ph.D)/ Х.Жанчивдорж нар сургалтыг удирдан явууллаа.

Сургалтаар “Бетоны дэвшилтэд технологи” 2 кредит, “Мэргэжлийн англи хэл” 1 кредит, “Судалгааны ажлын үр дүнг компьютер програмаар оновчлох” 1 кредит нийт 4 кредитийн сертификатыг сургалтанд хамрагдсан инженерүүдэд олголоо.
16128722_1119781854787820_1600932078_n

Нийт инженерүүддээ сурсан мэдсэн эрдэм мэдлэгээ дайчлан ажиллахыг хүсье.

Сургуулийн захиргаа
Барилгын материал судлалын төв