“СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ” мэргэжил дээшлүүлэх сургалт амжилттай зохион байгууллаа

2017 оны 1-р сарын 19-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан Өргөө Политехникийн коллежийн судлаач багш нарт “СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ” мэргэжил дээшлүүлэх сургалтыг ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль дээр амжилттай зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагааг ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн эрдэмтэд удирдан явуулсан бөгөөд сургалтаар “Судалгааны ажлын товч танилцуулга (PPT) бэлтгэх үндэс” сэдвээр Захирал доктор (Ph.D) дэд профессор Ц.Батбаатар, “Эрдэм шинжилгээ судалгааны ажлын эшлэл бичих аргачлал ба стандарт, судалгааны ажлын дүгнэлт бичих” сэдвээр дэд захирал доктор (Ph.D) Я.Батцэцэг, “Шинжлэх ухааны хэл найруулга” сэдвээр  Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D) дэд профессор Д.Баясгалан, “Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих үндсэн зарчим” сэдвээр Технологийн салбарын профессор, доктор (Ph.D) профессор Д.Оюунбилэг, “Судалгааны ажлын аргачлал, эрдэм шинжилгээний өгүүлэл хайх арга, график байгуулах програм” сэдвээр Технологийн салбарын дэд профессор доктор (Ph.D) Х.Жанчивдорж нар тус тус лекц уншлаа.

Сургалтад оролцогч нийт  40 судлаач багшид сертификат олгов.
sud

Судлаач багш нартаа цаашдын судалгаа, шинжилгээний ажилд нь амжилт хүсье!
Сургуулийн захиргаа