ДаТС-ийн баг тамирчид алтан медаль хүртлээ

Жил бүр зохион байгуулагддаг ШУТИС-ийн багш, ажилчдын эв нэгдэл, бүтээлч хамтын ажиллагааны нэгэн хэлбэр болсон уламжлалт спортын баяр, таван төрөлт тэмцээн 2017 оны 1 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Уг тэмцээнд Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулиас сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис гэсэн төрлүүдээр эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцож багийн дүнгээр теннисны тамирчид тэргүүлж алтан медалын эзэд болсон бол гар бөмбөгийн эрэгтэй тамирчид 4-р байр эзэлсэн амжилттай оролцлоо.
df

Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа спортын өндөр амжилт  хүсэн ерөөе.
Сургуулийн захиргаа