ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 40 дэх удаагийн төгсөлт боллоо

Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 40 дэх удаагийн төгсөлтын арга хэмжээн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр боллоо.

Төгсөлтийн ёслолын ажиллагаанд Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат, ДаТС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн профессор багш, төгсөгч оюутан залуучууд оролцлоо. Төгсөлтийн ёслолын ажиллагааг нээж засаг дарга С.Насанбат, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар нар төгсөгч оюутнуудад хандан үг хэллээ.
1

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хэмжээнд 2016/17 оны хичээлийн жилийн намрын улиралд доктор 9, магистрын 348, бакалаврын 154 мэргэжлээр 1177 үүнээс онцлох дипломтой 25, дипломын зэрэгтэй 59 оюутан төгсөн гарч байгаагаас Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийг 9 магистр, 130 бакалавр, 14 дипломын зэрэгтэй оюутан төгсч байгаагаас ШУТИС-ийн шилдэг төгсөгч оюутан 1, оцлох дипломтой оюутан 6 төгсөн гарч байна.
2 3 7

Мөн “Хүрээлэн буй орчны ухааны доктор”-ын зэрэг амжилттай хамгаалсан Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш Э.Оролмаа, магистрын онцлох доплом авч байгаа М.Ундрал нар нийт төгсөгчиддөө сэтгэгдлээ хуваалцлаа.
148

Төгсөн гарч байгаа оюутнууд төгсөгчдийн тангарагаа хэлж, ДаТС-ийн тугандаа хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ Батмөнх санд хандив өргөж байлаа.
61312

Төгсөлтийн ажиллагааны үеэр Морин хуур эгшиглүүлж оюутан төгсөгчиддөө зориулж ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үеэр Цахилгаан систем мэргэжлээр төгсч буй Б.Заяатүшгийн Дарханы оюутны холбооноос “Шилдэг оюутан” шагналаар шагнасныг захирал Ц.Батбаатар гардуулан өглөө.
9

Төгсөгчид ёслолын хувцасны малгайгаа өргөснөөр ёслолын ажиллагаа өндөрллөө.
1110

Төгсөн гарч байгаа оюутнууддаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Сургуулийн Захиргаа
Эрдмийн Зөвлөл