БНСУ-ын “Магистр, докторантурын тэтгэлэгт хөтөлбөр”, “Оюутан солилцооны хөтөлбөр”-т тэтгэлэгтэйгээр суралцах боломж нээгдлээ

ШУТИС, World Edupia Pathway компанитай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын их сургуулиудын бакалавр, магистрантур, докторантурт ШУТИС-ийн залуу багш, төгсөгч, суралцагч оюутныг “Магистр, докторантурын тэтгэлэгт хөтөлбөр”, “Оюутан солилцооны хөтөлбөр”-т тэтгэлэгтэйгээр суралцах боломж нээгдлээ.

  • БНСУ-д магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр

А. Чүнбүк их сургууль

Мэргэжил:

  • Хими
  • Химийн инженер
  • Микро-организм
  • Физик
  • Хот төлөвлөлт /цэцэрлэгжүүлэлт/
  • Хүрээлэн буй орчны инженер
  • Хүнсний инженер
  • Цахилгааны инженер
  • Электроникийн инженер
  • Мэдээлэл холбоо
  • Радио холбоо
  • Робот хэмжилт
  • Хагас дамжуулагч
  • Компьютер
  • Компьютерийн инженер

Б. Солонгосын ШУТБоловсролын их сургууль

Мэргэжил:

  • Автын инженер
  • Мехатроник
  • Цахилгаан, электроник, холбоо
  • Компьютерын инженер
  • Дизайны инженерчлэл
  • Барилгын инженер
  • Эрчим хүч шинэ материал химийн инженер

Тавигдах шаардлага:

  • ШУТИС-ийн 4-р курсийн оюутан байх. Төгсөгчийн хувьд төгсөөд 2 жилээс хэтрээгүй байх. Мэргэжлээрээ ажиллаж буй бол хязгаарлалт байхгүй.
  • Бакалаврын мэргэжил магистрын мэргэжилтэй адил байх.
  • Үнэлгээний голч дүн 3.2-оос дээш байх.

Бүрдүүлэх материал (англи хэлээр):

  • Анкет (Гадаад хэлний институт / I-421 тоотоос авах)
  • Дүнгийн хуудас
  • Суралцах төлөвлөгөө (Study plan)
  • Өөрийн танилцуулга (CV)
  • Диплом эсвэл төгсөх нь үнэн болох сургуулийн тодорхойлолт
  • Профессор багшийн тодорхойлолт (Recommendation Letter)

Тэтгэлэгийн хэмжээ:

БНСУ-ын Боловсролын яамны тэтгэлэг 1 улиралд 3600.000-6600.000 вон, удирдагч багшаас өгөх амьжиргааны тэтгэлэг хэрэгжиж буй төслөөс хамаарч өөр өөр байна.

Жич: Материалыг тухайн сургуулийн магистр,  доктор оюутан авахаар захиалсан удирдагч багш руу явуулж, удирдагч багш сонгон шалгаруулалт хийх бөгөөд сонгогдсон оюутан ГХИ-д 4 сарын хугацаатай солонгос хэлний бэлтгэлд сууж, шаардлагатай тохиолдолд 7, 8 дугаар сард БНСУ-д үргэлжлүүлэн хэлний бэлтгэлд суусны дараа 9 сараас үндсэн мэргэжлээр сурна. ГХИ-д сурах хэлний сургалтын төлбөр:

Анхан шат /TOPIK 1, 2/ 160цаг – 800 000 төгрөг

Дунд шат /TOPIK 3, 4/ 160цаг – 800 000 төгрөг

Бүртгэл:  2017 оны 2 сарын 15 хүртэл

  • Оюутан солилцооны хөтөлбөр

А. Чүнбүк их сургууль

Мэргэжил:

http://www.chungbuk.ac.kr/site/english/sub.do?key=473 линкээр орж харна уу.

Б. Солонгосын ШУТБоловсролын их сургууль

Мэргэжил:

http://www.koreatech.ac.kr/eng/sub02_00.do линкээр орж харна уу.

В. Дэгү католик их сургууль

Мэргэжил:

http://global.cu.ac.kr/home/us/academics/departments_and_courses/  линкээр орж харна уу.

Г. Хангён их сургууль

Мэргэжил:

http://www.hknu.ac.kr/web/eng/u_01_01 линкээр орж харна уу.

Тавигдах шаардлага:

  • ШУТИС-ийн оюутан байх.
  • Үнэлгээний голч дүн 2.8-аас дээш байх.

Бүрдүүлэх материал (англи хэлээр):

  • (CV)
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Дүнгийн хуудас
  • Сургуулийн тодорхойлолт
  • Суралцах төлөвлөгөө (Study plan)
  • Профессор багшийн тодорхойлолт (Recommendation Letter)

Жич: Материалыг тухайн сургуулийн гадаад харилцааны албанд явуулж тухайн оюутныг сургах салбар тэнхим сонгон шалгаруулалт хийх бөгөөд сонгогдсон оюутан ГХИ-д 4 сарын хугацаатай солонгос хэлний бэлтгэлд сууж, 7, 8 дугаар сард БНСУ-д үргэлжлүүлэн хэлний бэлтгэлд суусны дараа 9 сараас үндсэн мэргэжлээр сурна. ГХИ-д сурах хэлний сургалтын төлбөр сарын 400000 төг, БНСУ-д суралцах хэлний сургалтын төлбөр үнэгүй.

Холбогдох хаяг: Гадаад хэлний институт (I-421 тоот)

11-321974, 88064063 /М.Нямдолгор/

99049940 /Н.Мэнд/