“ҮР ДҮНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО”- г хөгжүүлэх ажлын хүрээнд “CDIO системийг инженерийн боловсролд нэвтрүүлэх нь” сургалт амжилттай явагдлаа

2017 оны 1-р сарын 17-20 өдрүүдэд Дархан-Уул аймгийн ИХ дээд сургуулийн судлаач багш нарын дунд CDIO системийг инженерийн боловсролд нэвтрүүлэх нь сургалтыг ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль дээр амжилттай зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагааг “Харилцан уялдаатай хичээлүүд бүхий нийлмэл сургалтын төлөвлөгөө боловсруулах нь” дэд профессор, доктор (Ph.D) Д.Ариунболор (ШУТИС, ҮТС-ийн дэд захирал), доктор (Ph.D) Я.Батцэцэг (ШУТИС, ДаТС-ийн дэд захирал), профессор, доктор (Ph.D) Д.Оюун (ШУТИС, ГУУС), “Сургах шинэ бүтээгдэхүүн болон системийг сэтгэж, зохион бүтээх” Ж.Мөнгөн (ХААИС-д Экологижсон технологи, машины менежментийн профессорын багт судлаач багш), “Идэвхитэй сургалтын арга зүй” П.Ууганбаяр ШУТИС, Мэдээлэл холбоо технологийн сургуулийн Холбооны салбарын багш”, “Хичээлийн болон хөтөлбөрийн үнэлгээ” Профессор, Доктор (Ph.D) Н. Галиймаа (ШУТИС-ийн ХУС), Профессор, доктор (Ph.D) Д.Болормаа (МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль) нар сургалтыг удирдан явууллаа. Сургалтад ШУТИС, ДаТС-иас 45 багш, ХААИС-ийн харъяа АЭБС-иас 9 багш, АШУҮИС-иас 2 багш, Мандах бүртгэл Дээд сургуулиас 10 багш буюу нийт 61 багшид сертификат олгов. Сургалтад хамрагдсан багш нар сурсан мэдсэн зүйлээ өөрсдийнхөө сургалтын үйл ажиллагаандаа туршин хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Сургалтаас хүлээгдэж байгаа үр дүн:

  1. Багш бүр идвэхитэй сургалтын арга зүйг сургалтандаа хэрэглэх;
  2. 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдах “Дээд боловсролын сургалтанд дэвшилтэт технологи нэвтрүүлэх асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний онол практикийн бага хуралд туршилтын үр дүнгээ хэлэлцэх.

15965929_1215181348557843_5956740570463974210_n 16114441_1215180985224546_5345303113101625078_n 16114766_1215180898557888_8106164721168054498_n 16142459_1215181178557860_6826874701952010367_n 16142799_1212663632142948_5193562496765355110_n 16195129_1212663852142926_9211218572950458634_n