ШУТИС, ДаТС-ийн 41 дэх удаагийн төгсөлтийн “Эрдмийн баяр”-ыг ёслол төгөлдөр тэмдэглэж өнгөрүүллээ.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн хаврын улирлын 41 дэх удаагийн төгсөлт 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Дархан 50 цогцолбор” дээр ёслол төгөлдөр болж өнгөрлөө.  Энэ удаагийн төгсөлтөөр 23 мэргэжлээр 218, судлаач магистраар 15 нийт 233 үүнээс онцлох дипломтой 7 оюутан төгсөн гарч байна. Үүнээс УУЦТТАИ мэргэжлээр төгсөж буй Онолбатын Баярчимэг ШУТИС-ийн шилдэг төгсөгч, Батжаргалын Өлзийбар ДаТС-ийн шилдэг төгсөгчөөр тус тус шалгарлаа.
3

Төгсөлтийн ёслолын ажиллагаанд ШУТИС, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, дэд захирал Я.Батцэцэг, эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Баясгалан, Инженерчлэлийн салбарын эрхлэгч Ч.Ганзориг, Технологийн салбарын эрхлэгч Ж.Амгалан бусад Эрдмийн зөвлөлийн гишүүд, профессор багш төгсөгч оюутан залуучууд оролцлоо. Төгсөлтийн ёслолын ажиллагаанд Дархан-Уул аймгийн Засаг даргын засаг даргын орлогч А.Түвшинбат, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан /ДаТС-ийн төгсөгчийн холбооны дарга/ нар оролцож төгсөгчдөд баяр хүргэж оролцлоо.

Төгсөлтийн ёслолын үйл ажиллагаан дээр захирал доктор, дэд профессор Ц.Батбаатар нээж үг хэллээ. Мөн ДаТС-ийн Технологийн салбарын эрхлэгч Ж.Амгалан төгсөгч оюутнуудад хандан сургаал үгээ хайрлав.

Төгсөгчдөд магистр, бакалаврын диплом олгох Ректорын тушаалыг дэд захирал Я.Батцэцэг уншиж танилцуулав. Шилдэг төгсөгч нарт өргөмжлөл гардуулан магистр, бакалаврын онцлох дипломтой төгсөгчдөд дипломыг нь хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Төгсөгчдийг төлөөлөн ШУТИС-ийн шилдэг төгсөгч О.Баярчимэг, ДаТС-ийн шилдэг төгсөгч Б.Өлзийбаяр нар нийт төсгөгч нартаа баярын мэндчилгээ, эрдэмтэн багш нартаа талархлын үгээ хэлэв.

Төгсөлтийн үйл ажиллагааны үеэр төгсөгчид дипломын ажлаар гүйцэтгэсэн бүтээлүүдээ Дархан-Уул аймгийн иргэдэд танилцуулав.

Ёслолын ажиллагааны төгсгөлд төгсөгч оюутнууд тангараг өргөж ёслолын ажиллагаа амжилттай өндөрлөлөө.
IMG_1874 IMG_1882 IMG_1901
21

 

Нийт төгсөгчдөдөө баярын мэнд хүргэж цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захиргаа