Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдав.

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль, ХААИС-ийн Агроэкологи Бизнесийн сургуулийн хамтран зохион байгуулсан “Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал: тулгамдсан асуудлууд, гарц шийдэл” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 8-р сарын 28-нд Дархан-Уул аймагт боллоо.
1

Хурлын үйл ажиллагааны хүрээнд улс орнууд дахь хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж,  тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэн    шийдвэрлэх арга зам, боломжуудыг  тодорхойлох зорилгоор төр,  шинжлэх ухаан, боловсрол, бизнес, төрийн бус секторыг хамарсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явууллаа. Хуралд  БНХАУ-ын Хөх хотын Тариалангийн их сургууль, ОХУ-ын Красноярскийн Багшийн их сургууль, Орхон аймгийн Шинжлэх ухаан технологийн парк, МУИС, ХААИС, Мандах бүртгэл их сургууль,  Орхон их сургууль, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим, ажил олгогч эздийн холбооны гишүүн аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Олон улсын хурлын хүрээнд ОХУ-ын Красноярскийн Багшийн их сургуулийн профессор Ю.Н.Москвич /Sc.D/, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн профессор С.Галбадрах /Ph.D/, БНХАУ-ын Хөх хотын Тариалангийн их сургуулийн профессор Chunmei Zhang, Hou Guoqing, Хui Li-Li, МУИС-ийн багш С.Ариунаа /Ph.D/, профессор Ц.Содов /Sc.D/, Орхон аймгийн Шинжлэх ухаан технологийн паркийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор С.Хаш-Эрдэнэ /Ph.D/, ХААИС-ийн ЭЗБС-ийн багш Ц.Нансалмаа /Ph.D/, Д.Мягмарсүрэн  /Ph.D/, ХААИС-ийн Агроэкологи Бизнесийн сургуулийн багш З.Нэрмаа /Ph.D/ нарын дотоод гадаадын эрдэмтэн судлаачдын 14 илтгэлийг хэлэлцсэн ба цаашид хөдөлмөрийн зах зээлийн талаар олон улсын эрдэмтэд хамтарсан судалгаа явуулах үндсэн чиглэлүүдээ тогтоов.