“Амжилттай бүсгүй гэж хэнийг хэлэх вэ?” эссэ бичлэгийн уралдааны удирдамж

Зорилго:

Хишигтэнгал ХХК-н Монголдоо үйлдвэрлэдэг гоо сайхны S’Miss брэндээс зохион байгуулж буй эссэ бичлэгийн уралдаан нь залуу эмэгтэйчүүдийн хүсэл тэмүүлэл, мөрөөдөл, зорилгодоо хүрэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх туйлын зорилготой тэмцээн юм.

Зохион Байгуулагч: Хишигтэнгал ХХК-н S’Miss гоо сайхны брэнд

Шагналын сан: 1-р байранд шалгарсан оролцогч 5,000,000₮ (таван сая төг) мөнгөн шагнал гардан авна.

Тэмцээний үе шат: нийт 2 шаттай бөгөөд эхний шат нь 2017.09.27-нд албан ёсоор эхэлж 2017.10.13-нд эхний шалгаруулалт дуусна.

Эссэнд тавигдах шаардлага:

  1. Эссэ нь 700 үгэнд багтсан байна.
  2. Үг үсгийн утга найруулгын алдаагүй байх
  3. Arial фонтоор бичигдсэн, хэмжээс нь 12 байна.
  4. Өөрийн овог нэр, утас, сургууль ангиа дэлгэрэнгүй бичсэн байна.
  5. S’Miss facebook page-ээс анкет татаж авч, бөглөсөн байна. Цээж зураг заавал наасан байх.
  6. Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй.
  7. Эссэг 2017.10.13-ний 21:00 цаг хүртэл 4р хорооллын Гурванбилэг Оффис Центр дээр хүлээн авна.
  8. Эссэний сэдэв : Амжилттай Бүсгүй Гэж Хэнийг Хэлэх вэ?

Тэмцээнд оролцогчдод Тавигдах Шаардлага:

Зөвхөн 21 болон түүнээс дээш насны удахгүй амьдралын их далайд хөл тавих гэж буй эмэгтэй оюутнууд энэ тэмцээнд оролцох эрхтэй.

Шалгаруулалтын журам: Тэмцээнийг нийгэмдээ манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөлөөс болон манай компанийн удирдлага хамтран шүүж Facebook пэйж дээр нийтэд зарлана.

Лавлах утас:

99119596, 99121949