ЦАГИЙН /эчнээ/ сургалтын элсэлтийн бүртгэл 10 дугаар сарын 25-ныг хүртэл явагдаж байна

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн ЦАГИЙН /эчнээ/ сургалтын элсэлтийн бүртгэл 10 дугаар сарын 25-ныг хүртэл явагдаж байна.

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх /эх хувь, хуулбар/
  • Ажлын газрын тодорхойлолт
  • Өмнө төгссөн сургуулийн диплом, бүрэн дунд боловсрлын гэрчилгээ /эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Цээж зураг /2%
  • Бүртгэлийн хураамж 10000 төг

Дээрх материалыг ДаТС-ийн сургалтын албанд бүртгүүлнэ.

Элсэлт авах мэргэжлүүд:

  • Дулааны инженер
  • Цахилгааны инженер
  • Барилгын инженер
  • Уул уурхайн ашиглалтын технологи

Холбоо барих утас: 99950058. 70374735