Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан ДаТС-ийн багш нар шагнагдлаа

Дэлхийн багш нарын өдөр, Монголын багш нарын 51 дэх өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган бусдыгаа манлайлан ажилласан Инженерчлэлийн салбарын ахлах багш Д.Сарантуяа БСШУСЯ-ны “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Технологийн салбарын дэд профессор Х.Жанчивдорж ШУТИС-ийн “Эрдмийн зөвлөл”-ийн шагналаар, Лицей сургуулийн сургалтын менежер Д.Чулуунтөмөр ШУТИС-ийн “Ректор”-ын шагналаар тус тус шагнагдлаа.
1 2 3

Нийт багш нартаа Монголын багш нарын баярын мэндийг хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
Сургуулийн захиргаа