Технологийн салбарын сургалтын мастер Б.Гэрэлмаа нь Мо-Мо 3 төслийн хамтран ажиллах гэрээний дагуу ХБНГУ-д  DAAD байгууллагын тэтгэлгээр Германы Эссэн хотын Дөсбургийн их сургуульд 14 хоногийн сургалтад хамрагдлаа.

Тус сургуулийн Технологийн салбарын сургалтын мастер Б.Гэрэлмаа нь Мо-Мо 3 төслийн хамтран ажиллах гэрээний дагуу ХБНГУ-д  DAAD байгууллагын тэтгэлгээр Германы Эссэн хотын Дөсбургийн их сургуульд 2017.09.04-2017.09.17 ны хооронд “Enhanced technologies for water and wastewater treatment in urban systems” цуврал сургалт болох “Water in Urban Life 2020” сэдэвт 14 хоногийн сургалтад хамрагдаад ирлээ. Тус сургалтанд Иран, Индонез, Палестин, Вьетнам, Франц, Герман, Монгол  гэсэн 7 орны 22 судлаачид дэлхийн усны хэрэглээ, бохир усыг цэвэрлэх болон эргүүлэн ашиглах, техник технологийн  түвшний  өнөөгийн байдлын талаар харилцан санал, туршлага, мэдлэгээ солилцсон байна.
1 2 3 4 5

Сургуулийн захиргаа