БНАСАУ-ын “КИМЖӨНИРХВА” цэцгийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 72 жилийн ойг тохиолдуулан Монгол хөрсөнд тарьж ургуулсан “КИМЖӨНИРХВА” цэцгийн үзэсгэлэнг Дархан-Уул аймаг дахь “Пекту сан”-гийн гишүүд, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захиргаа, Суурь шинжлэх ухааны тэнхим хамтран зохион байгууллаа.

Үзэсгэлэнгийн нээлтэд БНАСАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Хон ГЮ,  Элчин сайдын Яамны зөвлөх Чве Хё Сен,  Дархан-Уул аймгийн Засаг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан нар хүрэлцэн ирж үг хэлсэн бөгөөд Солонгос охид урлагийн тоглолт үзүүлж, Дархан-Уул аймгийн XXI цэцэрлэгийн авъяаслаг хүүхдүүд солонгос дуу дуулж ирсэн зочдод хүндэтгэл үзүүллээ.

Уг үзэсгэлэн 2017 оны 10-р сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд үзэсгэлэнгийн үеэр “КИМЖӨНИРХВА” цэцгийг худалдан авах боломжтой юм.

Үзэсгэлэнд зориулсан солонгос охидын урлагийн тоглолт 2017 оны 10-р сарын 11, 12- ны өдрүүдэд өдөр бүр 1500, 1700 цагуудаас болох тул сонирхосон хүн бүрийг урьж байна.
1 2 3 4 5 6 7 8 9

Сургуулийн Захиргаа
Суурь шинжлэх ухааны тэнхим