Лицей сургуулийн “Урлагийн бага наадам” амжилттай зохион байгуулагдлаа

ДаТС-ийн лицей сургуулийн сурагчдын эв нэгдэл, хамт олонч байдал, багаар ажиллах чадвар, гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэх, амралт чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх зорилгын хүрээнд ДаТС-ийн лицей сургуулийн захиргаа, XII анги хамтран  урлагийн бага наадмыг 2017 оны 10 сарын 7-нд ДаТС-ийн урлагийн танхимд  зохион явууллаа. Урлагийн бага наадам нь мэндчилгээ, гоцлол номер, бүжгийн төрөл /ардын бүжиг,цэнгээнт бүжиг,чөлөөт бүжиг/, язгуур урлаг, найрал дуу, хошин шог гэсэн 6 төрлөөр явагдаж өндөрлөлөө. Тус наадмын хөтлөгчөөр сурагч Р.Ариунболор, М.Сүх-Эрдэнэ, шүүгчээр багш Ж.Каламхас, Б.Эрдэнэсүрэн, КПХ-н оюутан А.Зоригт нар ажиллалаа. Тус наадамд VIII-XII  ангийн 4 баг оролцож,

70 оноогоор XII анги 1-р байр,
65 оноогоор YIII анги 2-р байр,
63 оноогоор X анги 3-р байранд тус тус шалгарлаа.
1 2 3 4 5 6 7