Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн дулааны узель ялтсан халаагчтай боллоо

ШУТИС-ийн Хөрөнгө оруулалт хангамжийн газрын дарга Г.Жавхлан, Байр ашиглалтын нэгдсэн албаны дарга Д.Орхон, Сантехникийн инженер А.Баяраа, Барилгын төсвийн мэргэжилтэн Б.Мөнхцэцэг, Хөрөнгө оруулалт өмч хариуцсан мэргэжилтэн Э.Ундраа нарын 7 мэргэжилтэн 2017.11.16-ны өдөр тус сургууль дээр ирж ажиллалаа. ШУТИС-ийн мэргэжилтэнгүүд манай сургуульд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй 76 956 763 сая төгрөгийн өртөг бүхий ялтсан халаагч суурилуулах ажлыг хянаж хүлээн авлаа. Улсын төсвөөр хийгдэж байгаа энэ ажлын тендерийг ШУТИС-ийн Хөрөнгө оруулалтын газар шалгаруулж, “Цагаан зуун” ХХК амжилттай хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө.

Мөн манай сургуулийн барилга байгууламжийн ашиглалт, үйл ажиллагаатай бүрэн танилцаж, үл хөдлөх хөрөнгийн гэрээ, гэрчилгээ бичиг баримтын бүрэн бүтэн байдал, байр ашиглалтын талаар заавар зөвлөмж өгч, сургуулийн эзэмшлийн газарт “Google” системийг ашиглан хэмжилт хийж баталгаажуулах ажлыг газар дээр нь хийж гүйцэтгэлээ.
1
2
32