“Тогтвортой нийгмийн инновацид чиглэсэн цахилгаан эрчим хүчний технологийг дамжуулалт, түгээлтэд ашиглах нь” сэдэвт олон улсын 12-р семинар болов

ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, Японы их сургууль хүрээлэн болон үйлдвэр аж ахуйн газруудын хооронд уламжлал ёсоор жил бүр зохион байгуулагддаг олон улсын 12-р семинар “Тогтвортой нийгмийн инновацид чиглэсэн цахилгаан эрчим хүчний технологийг дамжуулалт, түгээлтэд ашиглах нь” сэдвээр Япон улсын Окинава мужийн Рюүкюүгийн их сургуульд 2017 оны 11 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
1

/Electric power technology toward sustainable society-innovation in Transmission, distribution and use. 2017.11.13-17/

Семинарт ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, “MCS” International Engineering ХХК, “БЗӨБЦТС” ТӨХК, The University of Tokyo, Kyushu University, Kyushu Institute of Technology, Doshisha University, Kumamoto University, Tokyo Denki University, University of the Ryukyus, Central Research Institute of Electrical Industry, East Japan Railways зэрэг их, дээд сургууль, үйлдвэрийн газруудын төлөөлөл оролцсон ба Монгол талаас 10, Япон талаас 16 нийт 28 илтгэл хэлэлцэгдлээ.
2

Тус семинарын хүрээнд дараах хүрээлэн, үйлдвэрүүдтэй танилцлаа

-     OIST /Okinawa Institute of Science and Tecnology Graduate University/

-     Yoshinoura Thermal Power Plant / Ёшиноүрагийн байгалийн шингэрүүлсэн хийгээр ажилладаг дулааны станц /

Окинавагийн шинжлэх ухаан технологийн хүрээлэн, ахисан түвшний сургууль
3

Окинавагийн шинжлэх ухаан технологийн хүрээлэн нь 2001 оноос анх санаачлагдаж 2004 оноос анхны судалгааны ажлаа эхлүүлжээ. Тус хүрээлэнд судалгаа шинжилгээг бүхий л тэргүүлэх чиглэлүүдээр олон улсын хэмжээнд хийж байгаа бөгөөд сургалт, судалгааны ажил нь бүгд Англи хэлээр явагддаг. Нийт профессор, судлаачдын дийлэнх хувийг гадаадын багуудаас бүрдүүлсэн байна. Энэ хүрээлэнгийн зорилго нь дэлхийн хамгийн том судалгааны төв болох явдал юм. http://www.oist.jp
4

Окинава дахь Yoshinoura Thermal Power Plant /Ёшиноүрагийн байгалийн шингэрүүлсэн хийгээр ажилладаг дулааны станц/ нь 2008 оноос суурилуулж эхэлсэн бөгөөд одоогийн хүчин чадлаараа (502 МВт) 2013-оос ажиллаж байгаа юм. Төлөвлөгдсөн хүчин чадал нь 1004 МВт /ойролцоогоор Монгол улсын суурилагдсан хүчин чадалтай дөхнө/

Байгалийн хийг Австралиас тээвэрлэн авч ирж цельсийн -192 градусын температурт шингэрүүлж хий болон хосолмол турбин ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг байна. Энэ станц нь байгальд ээлтэй хамгийн сүүлийн үеийн технологид зүй ёсоор орж байгаа юм

http://globalenergyobservatory.org/geoid/45130

University of the Ryukyus
5

Семинарын төгсгөлд Японы Рюүкюгийн их сургууль /University of the Ryukyus/-тай хамтран ажиллах, багш оюутан солилцох асуудлаар Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав тэргүүтэй профессор багш нар тус сургуулийн удирдлагуудтай санал солилцож хамтын ажиллагаа, мөн цаашлаад ахисан түвшний сургууль хамтран байгуулах асуудлыг талаар хэлэлцлээ.

http://www.u-ryukyu.ac.jp/en/