Лицей сургуулийн сурагч С.Дархансүх үндэсний бөхөөр дэд байр эзэллээ.

Лицей сургуулийн 10а ангийн сурагч С.Дархансүх нь Монгол улсын Үндэсний инженерийн академийн академч, техникийн ухааны доктор (Ph.D) профессор, үндэсний бөхийн аймгийн заан, самбо бөхийн спортын мастер Р.Лхагвасүрэн агсны нэрэмжит ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БАРИЛДААН-ны 15 насны ангилалд хүч чадал, авхаалж самбаагаа дайчлан барилдаж дэд байр эзэллээ. С.Дархансүхдээ сурлага, спортын өндөр амжилт хүсье.
1 2 3

ДаТС-Лицей сургуулийн багш нарын зөвлөл