“Ардчиллын Үндэс “ хөтөлбөрийн багш бэлтгэх сургалтанд хамрагдлаа.

2017 оны XII/1-XII/2 ны өдрүүдэд  АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр World Learning, Иргэний боловсрол төв, Бүгд Найрамдахчуудын хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Ардчиллын Үндэс” хөтөлбөрийн багш бэлтгэх 2 өдрийн сургалтанд нийгмийн ухааны багш Ж.Каламхас хамрагдан багшлах эрхийн үнэмлэхээ гардан авлаа. Сургалт нь  эрх мэдэл, хувийн орон зай ба нууц, үүрэг хариуцлага, шударга ёс гэсэн IY бүлэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан  бөгөөд зорилго нь Монголын өсвөр, залуу үеийнхнийг ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг ухаарч, эрхэмлэсэн бие хүнийг төлөвшүүлэхэд оршино.
5 6 7