Технологийн салбарын багш нар лабораторийн иж бүрэн багажийг хийж гүйцэтгэлээ.

Барилгын Инженер Хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд Технологийн Салбарын эрхлэгч Ж.Амгалан, багш Н.Оргилсайхан, М.Атарцэцэг нар өөрсдийн нөөц бололцоог ашиглан лабораторийн 6 ажил (барилгын хуурай хольцын хөдөлгөөнт чанар, ус тогтоон барих чадвар, дундаж нягт, үелэх чанар, зуурмагийн урсахгүй, тогтохгүй байх чанар) хийх боломжтой 1 620 000 төгрөгийн зах зээлийн үнэтэй лабораторийн иж бүрэн багажуудыг хийж сургуульд хүлээлгэн өглөө.

Уг лабораторийн багажуудыг “Барилгын хуурай хольцын технологи” хичээлд хэрэглэгдэхээс гадна “Барилгын материалын сорилтын итгэмжилсэн лаборатори” барилгын хуурай хольцын бүх төрлийн шинжилгээ туршилт, судалгааг хийх бүрэн  боломжтой боллоо.
1 2 3 4
25317230_1556403871114456_1349396019_o
6