“Эртний мастерууд: Австралийн холтосны агуу зураачид” үзэсгэлэнг ДаТС-ийн лицей сургуулийн сурагчид үзэж сонирхлоо.

2017 оны 12 сарын 7, 12-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн музейд гарсан “Эртний мастерууд: Австралийн холтосны агуу зураачид” үзэсгэлэнг YIII, IX ангийн сурагчид үзэж сонирхлоо. Тус үзэсгэлэнд багтсан бүтээлүүд нь Австралийн соёлын үнэт өвд тооцогддог бөгөөд Австралийн хойд хэсэгт оршин суудаг Арнхем нутгийн уугуул иргэд хэдэн мянган жил бүтээж ирсэн холтос дээрх зургийг 20-р зууны сүүлээр дэлхийн урлагийн агуу уламжлал хэмээн хүлээн зөвшөөрчээ. Модны холтос дээр шороогоор зуурсан зосоор зурсан учир эдгээр зургийг газар эхийн бүтээл хэмээн нэрлэдэг.  Австралийн Үндэсний музейн цуглуулгад багтдаг эдгээр зургаар Австрали олон улсад явуулын үзэсгэлэн гаргасаар иржээ.  1948 онд Лондон хотын “Таймс” сонинд хэвлүүлсэн нийтлэлд Австралийн Арнхем нутгийн уугуул зураачдыг “Эртний мастерууд” гэжээ.  Арнхем нутгийн холтосны зураачид өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд дэлхийн урлагийн ертөнц, олон нийтийн анхаарлыг татах болсон. Холтсон дээрх зураачдын дараачийн үе зургийн урлаг, өв соёлоо шинэ чиглэлд баяжуулан, хөгжүүлж байна.  Үзэсгэлэнд толилуулж байгаа зургууд нь Арнхемын нутгийн гурван найруулгын бүсийг тусгаж байгаа. Баруун Арнхем нутагт бэлэг тэмдгийн дүрс түлхүү байр суурь эзэлдэг. Зүүн Арнхем нутагт геометрийн ба уламжлан тогтсон дүрс ашигладаг бол төв Арнхем нутагт зураачид энэ хоёр арга барилыг хослуулах хандлагатай. Эртний Мастерууд үзэсгэлэн гурван бүсийн холтсон дээрх зургийн томоохон сэдвүүд болох өвөг дээдсийн ертөнц, өөрийгөө хэн гэдгийг илэрхийлсэн байдал, орчин үеийн амьдралын талаарх бодролыг харуулдаг ажээ.
312