2017-2018 оны намрын улиралд төгсөх оюутны анхааралд

2017-2018 оны хичээлийн жилийн намрын улиралд төгсөх оюутнууд “Төгсөгч оюутны анкет”-ыг http://202.5.195.20/StudentApp хаягаар орж 2018 оны 01 дүгээр сарын 21-ний дотор онлайнаар бөглөж баталгаажуулна уу.

Мөн ШУТИС-ийн 2017-2018 оны намрын улирлын “Шилдэг төгсөгч” оюутны материалыг  Оюутны соёл, үйлчилгээний алба /ШУТИС-ийн Төв байрны 327 тоот өрөө/-д  2018 оны 01 дүгээр сарын 12-ны дотор ирүүлнэ үү. Холбогдох журмыг http://must.edu.mn/mn/rektoriin-neremjit-tetgeleg/ дэлгэрүүлж үзнэ үү.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

  • Төгсөгч оюутны анкет
  • Баталгаажуулсан голч дүнгийн тодорхойлолт
  • Сургуулийн дэлгэрэнгүй тодорхойлолт
  • Оюутны гаргасан амжилтуудыг гэрчлэх бичиг баримтын хуулбар
  • Эрдэм шинжилгээний илтгэл, бүтээлийн жагсаалт
  • Сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын протокол

ЖичБүрэлдэхүүн сургууль бакалавр, магистр тус бүр хоёр оюутны материалыг ирүүлэх боломжтой.

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА