2018 оны багш, ажиллагсдын 5 төрөлт тэмцээний удирдамж

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн

2018 оны багшажиллагсдын  5 төрөлт тэмцээний удирдамж

Нэг. Тэмцээний зорилго:

Боловсролын тухай хууль, Биеийн тамир спортын тухай хуулийг хэрэгжүүлэн багш, ажилчдын дунд нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, спортоор хичээллэх сонирхолыг өрнүүлэх, аварга баг тамирчдыг тодруулах зорилготой.

Хоёр. Тэмцээний төрөл, зохион байгуулах хугацаа:

Төрлүүд Хүний тоо Хугацаа Хариуцах эзэн Явагдах байр
Эр Эм Дас
1 Волейбол 12 12 2 1-р сарын 12-16 М.Бат-Очир 2-р байр спорт заал
2 Сагсан бөмбөг 12 12 2 1-р сарын 17-21 Б.Ганзориг 2-р байр спорт заал
3 Шатар Багаар 1-р  сарын 13 В.Чимэдлодой Номын сан
Ганцаарчилсан 1-р  сарын 13
4 Ширээний теннис Багаар 1-р  сарын 15 М.Амаржаргал БУХС спорт заал
Ганцаарчилсан 1-р  сарын 15
5 Биллиард Захирлын зөвлөл 1-р  сарын 19 М.Буянмөнх “Дай и чи” Биллиард төв

Гурав. Тэмцээний зохион байгуулалт:

ШУТИС-ийн Багшийн хөгжлийн төв, ХШУС-ийн Биеийн тамир, спортын тэнхим хамтран зохион байгуулна. ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургуулиудаас төрөл тус бүрд удирдамжийн дагуу баг тамирчид оролцоно. Спорт тэмцээний нэгдсэн нээлтийн ажиллагаа волейболын тэмцээний хоёр дахь өдрийн 1800 цагаас, хаалтын ажиллагаа сагсан бөмбөгийн тэмцээний сүүлийн өдөр болно. Нэгдсэн нээлтийн ажиллагаанд волейболын баг тамирчид сургуулийнхаа туг, хаягаа барин тоглолтын хувцастай оролцоно.

 Дөрөв. Шагнал, урамшуулал :

Тэмцээний төрөл тус бүрд 1, 2, 3-р байр эзэлсэн баг тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулж, нийлбэр дүнгээр 1, 2, 3-р байр эзлүүлж, цом, өргөмжлөл, дурсгалын медаль мөнгөн шагналаар шагнана.

Сагсан бөмбөг, волейболын төрөлд эрэгтэй эмэгтэй тус бүр 1 тамирчныг шилдэг тоглогчоор шалгаруулна.

            Багийн нийлбэр буюу сургуулийн нэгдсэн дүнг медалийн тоо, чанараар тооцон, өгсөх системээр дүгнэж байр эзлүүлнэ.

Үүнд:

  • алтан медаль 25 оноо
  • мөнгөн медаль 15 оноо
  • хүрэл медаль 10 оноо

Жич: Ганцаарчилсан төрлийн амжилт багийн дүнд хамаарахгүй.

Тав. Оролцох багуудын эрхийн төлбөр

            Сургууль тус бүр тэмцээний эрхийн төлбөр 687.320 төгрөгийг ШУТИС-ийн 1102928177 тоот дансанд тушааж, техникийн зөвлөгөөнд ирэхдээ баримтаа авч ирж сугалаанд оролцоно.

Зургаа. Тэмцээн явагдах систем

            Багийн тооноос хамаарч техникийн зөвлөгөөн дээр тэмцээн явуулах системийг тохирно

Долоо. Багийн бүрэлдэхүүн

            Тэмцээний төрлүүдэд бүрэлдэхүүн сургуулиудаас 2017 оны 01 тоот тушаалд нэр орсон үндсэн багш ажилтан, ажилчид байна. Гэрээт багш, ажилтан тэмцээнд оролцохгүй.

Найм. Техникийн зөвлөгөөн

            Техникийн зөвлөгөөний хурал 2018 оны 1-р сарын 8-нд 1500 цагаас 1-р байр 203 тоот /эрдмийн зөвлөлийн өрөө/ болно. Техникийн зөвлөгөөнд багийн ахлагч болон хоёр хүртэлх төлөөлөл багийн баталгаажуулсан мэдүүлэгтэй  оролцоно.

Бүрдүүлэх материал:

  1. 2017 оны 01 тоот тушаал
  2. 1% цээж зураг
  3. Нийгмийн даатгалын дэвтэр /Материалыг багшийн хөгжлийн төвөөс шалгаж баталгаажуулна./
  4. Эрхийн төлбөр төлсөн баримт

Ес. Мэдүүлгийн заавар /А4 цаасан дээр бичнэ./

Батлав. ШУТИС-ийн …………. сургуулийн захирал ……………………….

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 2018 оны багш нарын

спортын 5 төрөлт тэмцээний …………… төрөлд оролцох

……… сургуулийн . . . . . . . . . . .баг тамирчдын мэдүүлэг

Хувийн дугаар Овог нэр Албан тушаал Регистр Хүйс Биеийн өндөр Биеийн жин Спортын цол зэрэг Зураг

 

 

 

 

 

 

 
Багийн ахлагч:………………………/утас/………………

Багийн дасгалжуулагч:………………/утас/…………………..

Багшийн хөгжлийн төв