ШУТИС-ийн багш, ажилчдын таван төрөлт тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо

ШУТИС-ийн багш, ажилчдын таван төрөлт тэмцээний нээлтийн ажиллагаа 2018 оны 01-р сарын 13-ны өдрийн 16:00 цагт эхэлж Тэмцээний ерөнхий шүүгч БТСТ-ийн ахлах багш Ч.Ням рапорт өгч, ШУТИС-ийн Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ тэмцээнийг нээж үг хэллээ. Нээлтийн ажиллагааг  Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш М.Бат-Очир хөтлөн явууллаа.
1

Нээлтийн үйл ажиллагаанд: Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар нар хүрэлцэн ирж баг тамирчдаа дэмжлээ.
2
Нээлтийн ажиллагаанд: Барилга, архитектурын сургуулийн баг, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн баг, Геологи, уул уурхайн сургуулийн баг, Механик, тээврийн сургуулийн баг, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн баг, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн баг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн баг, Эрчим хүчний сургуулийн баг, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн баг,  Е-Нээлттэй институтийн баг, Гадаад хэлний институтийн баг, Захиргаа аж ахуйн баг тамирчид оролцлоо.
3

Спортын уран сайхны гимнастикийн туузтай багийн тоглолт, өсвөрийн гимнастикчдын ганцаарчилсан тоглолт, Соёл урлагийн их сургуулийн дуурийн дуулаачийн төгсөх ангийн оюутан Батбаяр нар мэндчилгээ дэвшүүлэв.

Тэмцээнд оролцож буй нийт эрдэмтэн багш, ажилчид, тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье!

Багшийн хөгжлийн төв
ХШУС-ийн Биеийн тамир спортын тэнхим