Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль Монцемент билдинг материалс ХХК хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Монцемент билдинг материалс ХХК-ийн хамтран ажиллах санамж бичигт ДаТС-ийг төлөөлж Захирал Ц.Батбаатар, Компанийг төлөөлж Үйлдвэрийн Захирал Т.Билэгдэмбэрэл нар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаанд ДаТС-ийн Эрдмийн Зөвлөлийн гишүүд, Монцемент билдинг материалс ХХК-ийн төлөөллүүд оролцлоо.

Уг санамж бичиг нь  Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Монцемент билдинг материалс ХХК нь хамтарч мэдлэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, инноваци хамтын ажиллагааг өрнүүлэх, улс орныхоо дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй, эко технологи хөгжүүлэх, нэвтрүүлэх, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээлтийн тогтвортой, оновчтой тогтолцоог бий болгох, хөгжүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.

Монцемент билдинг материалс ХХК нь ДаТС-ийн 42 дахь удаагийн төгсөлтийн арга хэмжээний үеэр шинээр төгсөгч оюутнуудад ажлын байраа нээлттэй танилцуулж байснаараа онцлог байлаа.
IMG_7468 IMG_7477