Дархан-Уул аймгийн СӨББ-ЕБС-ийн захирал, эрхлэгч нарын 2018 оны 1-р сарын нэгдсэн зөвлөгөөнийг ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль дээр амжилттай зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнд 60 орчим СӨББ-ЕБС-ийн захирал, эрхлэгч нар оролцсон бөгөөд зөвлөгөөнийг нээж БСУГ-ын дарга докторант Р.Батжаргал, ДаТС-ийн Захирал доктор, профессор Ц.Батбаатар нар үг хэллээ.1

Зөвлөгөөний үеэр  “Аймгийн ерөнхий боловсролын сургууль багшийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ын эхний шат Итгэлцлийн шалгалт- дүнд хийсэн анализ дүгнэлт, Сургуулийн сургалтын амжилт чанарыг сайжруулах талаар ЕБС-иудын захирлууд БСУГ-ын даргатай хийсэн “Чанарын үр дүнгийн гэрээ”-ний хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл, Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах төсвийн шууд захирагчийн “Үр дүнгийн гэрээ”-нд оруулах өөрчлөлт зэрэг олон асуудлыг хэлэлцлээ.
2

ДаТС-ийн Захирал доктор, профессор Ц.Батбаатар, Дэд захирал доктор Я.Батцэцэг, Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, профессор Д.Баясгалан, Лицей сургуулийн менежер Д.Чулуунтөмөр нар зөвлөгөөнд оролцсон Захирал, эрхлэгч нарт ШУТИС-ийн ДаТС-ийн өнөөгийн байдал ЕБС их сургуулиуд хоорондоо хэрхэн хамтарч ажиллах талаар нээлттэй ярилцаж, бакалавр, магистрын сургалтын үйл ажиллагаа, Эрдэм шинжилгээ инновацийн дэвшилтэт технологийн талаар танилцуулга хийсэн нь оролцогчдын анхаарлыг ихээхэн татаж байлаа.

Зөвлөгөөнд оролцсон нийт Захирал, эрхлэгч нарт ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Сургуулийн Захиргаа
БСУГазар