ИНЖЕНЕРИЙН БЭЛТГЭЛ ХӨТӨЛБӨР

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

– ЭЕШ-аас хангалтгүй оноо авсан төгсөгчид болон их дээд сургуульд элсэн суралцах сонирхолтой ажиллагсадыг тус сургуулийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөрүүдэд дэвшин суралцахад бэлтгэх, математик, физик, химийн хичээлүүдээр гүнзгийрүүлсэн суурь мэдлэг олгох

– Суралцагсдад бакалаврын сургалтын суурь мэдлэгийг тодорхой түвшинд эзэмшүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн хөтөлбөрүүдийг сурталчлах, тэдэнд инженерийн мэргэжлийн мөн чанарыг таниулахад оршино.

ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ:

– Инженерийн бэлтгэл хөтөлбөрийн агуулга нь ЕБС-ийн ахлах ангийн хичээлийн агуулгыг ШУТИС-ийн ерөнхий суурь хичээлүүдтэй уялдуулан гүнзгийрүүлсэн байна.

– Суралцагчдад суурь боловсрол олгохоос гадна хувь хүний нийтлэг чадамжийг хөгжүүлэхэд чиглэсэн, үр дүнд суурилсан аргаар сургалтыг явуулна.

– Мэргэшсэн, дадлага туршлагатай багш нар хичээлийг зөвхөн онолын хүрээнд бус семинар, лаборатори, бие даалт хэлбэрээр зааж суралцагчдад багц, гүнзгийрүүлсэн мэдлэгийг олгоно.

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ:

– ЭЕШ-ийн оноо нь босго оноонд хүрээгүй боловч ШУТИС-д элсэн суралцах хүсэлтэй элсэгчдэд дараа жилийн элсэлт хүртэлх хугацаанд ерөнхий мэдлэгийн түвшингээ ахиулах болон бакалаврын түвшний суурь хичээлүүдээс судлах давхар боломжийг олгоно.

– Суралцагчид нь амжилттай суралцсан тохиолдолд ШУТИС-д оюутнаар элсэн орсоны дараа тухайн хичээлүүдийг ахин судлахгүйгээр шалгалт өгч, дүйцүүлж шууд кредит тооцох боломжтой.

ЭЛСЭГЧДИЙН БОЛОВСРОЛЫН ТҮВШИН:

– Бүрэн дунд боловсрол

СУРГАЛТЫН ХЭЛБЭР:

– Өдрийн сургалт /Хугацаа: 16 долоо хоног/

ҮНДСЭН ХИЧЭЭЛ:

- Математик: Математикийн функцүүд, функцийн хязгаар, логарифм ба илтгэгч функц, дифференциал тооцоолол, матриц тодорхойлогч, шугаман тэгшитгэлүүд, хавтгай ба огторгуйн геометр, вектор анализ, интеграл тоолол зэрэг сэдвийг судална.

- Физик: Хичээлээр механик ба цахилгаан гэсэн 2 модулийг судална. Механикийн хэсэгт бүтцийн механик, кинематик, кинетикийн үндэс, ажил ба энерги, таталцлын хүч болон хэлбэлзэл, тогтмол цахилгаан гүйдэл, үндсэн соронзон үзэгдлүүд, электрон соронзон болон бусад цахилгаан гүйдлүүд зэрэг хичээлийг судална.

- Хими: Химийн хичээлийн агуулгад химийн томъёо, урвал, гол хуулиуд, атомын бүтэц, химийн холбоо, термодинамик, кинетик ба тэнцвэр, уусмал, элемент, электролиз, органик нэгдлийн бүтэц, изомер, ангилал, шинж чанар, байгалийн хий, нефть, нүүрс зэрэг сэдвийг судална.