Дархан-Уул аймгийн номын санчдын нэгдсэн сургалтыг ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль дээр амжилттай зохион байгууллаа

Дархан-Уул аймгийн номын санчдын нэгдсэн сургалтыг  2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр ДаТС-д зохион байгууллаа.

Сургалтанд СУИС-ийн Соёлын сургуулийн багш Т. Хайдав, Монголын Номын Сангуудын Консорциумын Захирал Ч.Мөнх-Эрдэнэ нар уригдан ирж Дархан-Уул аймгийн төв номын сан, Хүүхдийн номын ордон, Ерөнхий Боловсролын Сургуулиудын номын санчдыг хамруулан нийт 58 номын сангийн ажилтнуудад номын санчдын нэгдсэн сургалт зохион байгуулагдлаа.
27720810_1614838278604348_775687448_n

  • МНСК-ын танилцуулга
  • Номын сангийн ажлын өнөөгийн чиг хандлага
  • Сүүлийн үед номын сангуудад хэрэглэгдэж байгаа программ хангамж /давуу болон сул талууд/, электрон каталог, автоматжуулалт, цахим номын сан
  • Номын санчийн ёс зүй, харилцаа хандлага
  • Анхан шатны бүртгэл, маягт, СОНА /хүүхдийг номтой нөхөрлүүлэх/ сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, санал хүсэлт, асуулт хариултаар номын сангуудад тулгарч байгаа асуудлаар ярилцлаа.

sd