“МОНГОЛ ИНЖЕНЕР 2018” нэгдсэн арга хэмжээ

1

“Монгол инженер 2018” инженерийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, инженерчлэлийн инноваци, шинэ бүтээл оновчтой саналыг дэмжсэн эрдэм шинжилгээний хурал, сургалт, үзэсгэлэн, улсын олимпиадын нэгдсэн үйл ажиллагаа 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Үйл ажиллагааны хүрээнд:

  • эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг;
  • СУРГАЛТ СЕМИНАР – инженер, техникийн ажилтнуудад зориулсан САЕ/САМ сургалт;
  • БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН;
  • БАГИЙН ТЭМЦЭЭН;
  • УЛСЫН ОЛИМПИАД – CAD/CAE/CAM;
  • УЛСЫН ОЛИМПИАД – Онолын механик, Материалын эсэргүүцэл, Машин механизмын онол, Машины эд анги, Хэрэглээний механик хичээлээр

тус тус зохион байгуулагдана.

Хамрах хүрээ:

Зохион бүтээх инженерийн тооцоонд механикийн онолын болон зураг, төсөл, тооцоо, үйлдвэрлэлийн загварчлалыг (CAD/CAE/CAM) хэрэглэдэг Үйлдвэр аж ахуйн нэгж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын Инженер техникийн ажилтансудлаачсудлаач-оюутанмэргэжилтэн; Их, дээд сургуулийн бакалавр, магистрын сургалтын хөтөлбөрт CAD/CAE/CAM, дээр дурьдагдсан механикийн хичээлүүдийг судалдаг дотоодын их, дээд сургуулийн оюутнууд.

Журам, бүртгэл, хураамж г.м дэлгэрэнгүй удирдамжийг mongol-engineer.mn веб сайтаас харж болно.

ШАГНАЛТ БАЙР:

  1. хувийн үзүүлэлтээр
    • Шилдэг оюутан
    • Шилдэг инженер
  2. багийн тэмцээн
    • Шилдэг баг, байгууллага
  3. Эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн
    • Шилдэг илтгэл, бүтээл
  4. Механикийн хичээлийн хувийн үзүүлэлтээр
    • Шилдэг оюутан
    • Шилдэг баг, сургууль

ХОЛБОО БАРИХ:

Хаяг: ШУТИС.Механик, тээврийн сургууль.

Утас: 99147004, 99274776, 99089677

Цахим хуудас: mongol-engineer.mn

Face book хаяг: монгол инженер 2018

Майл хаяг: mongolengineer@must.edu.m