ШУТИС Дархан Уул аймаг дахь Технологийн Сургуулийн баг тамирчид амжилтаа бататгалаа.

Дархан-Уул аймгийн Оюутны Холбооноос нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, залуучуудын эрүүл мэнд бие бялдрын соёлыг дээшлүүлэх талаар төр засгаас дэвшүүлж буй зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ОЮУТНЫ СПОРТЫН VIII ИХ НААДАМ 2018 оны 04-р сарын 07 -ны өдрөөс 15 -ны өдрүүдийн хооронд аймгийн биеийн тамир спортын газрын спортын ордон болон гадна хөл бөмбөг, хөнгөн атлетикийн талбай, нутгийн удирдлагын ордны спорт заал, АШУҮИС-ийн спорт заалуудад спортын 6-н төрлөөр явагдаж тус тэмцээнд ДаТС-н баг тамирчид амжилттай оролцов.

ОЮУТНЫ СПОРТЫН VIII ИХ НААДАМ-д Б.Батмагнай ахлагчтай хөл бөмбөгийн баг тамирчид алтан медаль, Б.Азбаяр ахлагчтай хөнгөн атлетикийн баг тамирчид алтан медаль, Б.Төгөлдөр ахлагчтай одон бөмбөгийн баг тамирчид алтан медаль, Х.Даваасүрэн ахлагчтай гар бөмбөгийн эрэгтэй баг тамирчид алтан медаль, Ш.Болорчимэг ахлагчтай сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид алтан медаль, А.Туяахүү ахлагчтай сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид мөнгөн медаль, өргөмжлөл хүртэж ДаТС-н баг тамирчид нийлбэр дүнгээр ТЭРГҮҮН байр эзэлж “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”, АЛТАН ЦОМ -ын эзэд боллоо. Тэмцээнд амжилттай бэлтгэж оруулсан багш нар болон баг тамирчиддаа спорт, сурлагын өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
7 6 5 4 8 3 2 1

Сургуулийн захиргаа
СШУТ тэнхим