“МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ-2018” АРГА ХЭМЖЭЭ БОЛНО.

БСШУС-ын  Сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн А/180, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/223 тоот тушаалыг үндэслэн нийгэм-эдийн засгийн хүрээнд инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор “Монголын инновацийн 7 хоног-2018”  арга хэмжээг 2018 оны 05 дугаар сарын 07-13-ны өдрүүдэд үндэсний хэмжээнд, олон улсын нийтлэг жишгийн дагуу зохион байгуулах гэж байна.

“Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээг 4 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн арга хэмжээний зохион байгуулалтыг ШУТИС хариуцаж, БСШУСЯамны дэмжлэгтэйгээр Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар, ШУТСан, ШУА, МҮХАҮТ, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, мэргэжлийн холбоодтой хамтран дараах үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Эрдэмтэн профессор, багш судлаачид та бүхнийг энэхүү арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллаж, идэвхтэй оролцохыг урьж байна.

“Монголын Инновацийн 7 хоног-2018” арга хэмжээ
зохион байгуулах комисс