Технологийн салбарын Барилгын инженерийн мэргэжлийн ангиудын дунд уламжлал болгон явагддаг “Байгууламжийн шинжилгээ – I” хичээлийн наймдугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.

Технологийн салбарын Барилгын инженерийн мэргэжлийн ангиудын дунд уламжлал болгон явагддаг “Байгууламжийн шинжилгээ – I” хичээлийн наймдугаар олимпиад 2018 оны 04 – р сарын 15 – аас 04-р сарын 23 – ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа.

Хоёр шаттайгаар явагдсан олимпиадад нийт 35 оюутан оролцсон бөгөөд эцсийн шалгаруулалтанд ИБҮБИ – II курсын оюутан Т. Үдбал 18,25 оноо 1 – р байр, Т. Энхцэцэг 12,5 оноо 2 – р байр, Г. Тунгалаг 11,0 оноо 3 – р байр, Ц. Даваадорж 10.0 оноогоор тусгай байрыг тус тус эзэллээ.
1 2 3 4 5

Oлимпиадад оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр
амжилт хүсье!