Профессор Ж.Амгалан док (Ph.D.,дэд проф) ИДМСК-ийн шилдэг судлаачаар шалгарав

Дархан-Уул аймгийн ИДМСК-ын  “Оны шилдэг судлаач-багш”-ийн шалгаруулалт 2018 оны 05 сарын 01-нд тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд амжилттай зохион байгуулагдаж, тус аймагт үйл ажиллагаагаа явуулдаг их, дээд сургуулиудаас нэр дэвшсэн судлаач багш нар оролцлоо. Судлаач номинацид нэр дэвшигч-судлаач багш нар  бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж 2017-2018 оны хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн судалгаа шинжилгээний ажлаа танилцуулав.

Уг шалгаруулалтад ДаТС-ийн Технологийн салбарын профессор Ж.Амгалан (док .,дэд проф) нэр дэвшин өрсөлдөж КОНСОРЦИУМЫН ШИЛДЭГ СУДЛААЧ БАГШ-аар шалгарлаа.
1 2 3 4

Ж.Амгалан док (Ph.D.,дэд проф) профессорынхоо цаашдын эрдэм судлалын ажилд улам өндөр амжилт хүсье.

ДаТС-ийн Эрдмийн зөвлөл