Лицей сургуулийн ”Lunch corner”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны КОЙКА байгууллагын санхүүжилтээр Лицей сургуулийн сурагчдад зориулсан ”Lunch corner”-ийн нээлтийн ажиллагаа боллоо.

 Уг ”Lunch corner” нь сурагчдын чөлөөт цаг, завсарлагааны цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх тав тухтай орчинг бүрдүүлж байгаа юм. Энд сурагчид  үдийн цайгаа өөрсдөө бэлтгэн идэх, ном унших, шатар даам тоглох, харилцан ярилцах, амралтын орон зай бий болсон нь сурагчдын хувьд  тун таатай байна.  Лицей сурагчид КОЙКА байгууллагын зочид төлөөлөгчдөд Солонгос хэлээр  талархлаа илэрхийлж ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
1 2 3 4 5 6 7

ДаТС-ийн Захиргаа